Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 улс төрч эмэгтэй

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ 10 УЛСТӨРЧ ЭМЭГТЭЙ

Улстөрчид гэхээр зангиа зүүж, цүнх барьсан ахимаг насны эрчүүд санаанд эхэлж буудаг. Тэгвэл эмэгтэй улстөрчид, тэр дундаа бүр үзэсгэлэнтэй бүсгүйчүүд улс төрд амжилт олж, олны хүндлэл, талархлыг хүлээж буй нь цөөнгүй. Энэ удаад Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй мөн нөлөө бүхий улстөрч эмэгтэйчүүдийг танилцуулья.

  • Мара Карфанья Хэдэн жилийн өмнө телевизийн хөтлөгч, фотомоделиор ажиллаж явсан Мара Карфанья Италийн улс төрийн гол хөзрүүдийн нэг гэгддэг. 2004 оноос улстөрчийн замналаа эхэлж, Forza Italia намд идэвхтэй ажиллах болсон. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч гэдгээрээ олны сайн танил.2008 онд Карфаньягийн санаачилсан биеэ үнэлэх явдлыг гэмт хэрэгт тооцох хууль гарсан. Тус хуулийн дагуу биеэ үнэлэгч болон үйлчлүүлэгч хоёулаа буруутай хэмээн үзэж, хоёуланд нь торгууль ногдуулж, ял үүрүүлэхээр заасан юм. Италийн ард түмэн түүнийг "Сайхан Мара" гэж нэрлэдэг гэнэ.
  • 2.Сетрида Гига Ливаны нэрт улстөрч. Сирийнхэн Ливанд дарангуйлал тогтоохын эсрэг тэмцэгч энэ эмэгтэй иргэдийнхээ хүндлэлийг ихэд хүлээсэн. 1994 онд улс төрд анхлан хөл тавихад нөхөр нь шоронд хоригдож байлаа. Нөхрөө суллуулахаар тэмцэж, улс төрийн шалтаг шалтгаанаар иргэдийг айн сүрдүүлэх, баривчлах, мөрдөн шалгахын эсрэг тууштай тэмцжээ. 11 жил энэхүү тэмцлээ үргэлжлүүлсний дараагаар 2005 онд нөхөр нь улс төрийн гэмт хэрэгтэн гэсэн тодотголоосоо салж, суллагдсан байна. Одоо нөхрийнхөө хамтаар Ливаны хүч намын гол хүч болж, байнга сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулдаг.
  • 3.Хатан хаан Раниа Аль-Абдулла Иорданы Хаан Абдулла II-ийн хатан Раниа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, тус улсад эмэгтэй хүн компани байгуулж, улсынхаа эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах замыг нээж өгсөн буянтанд тооцогддог. Мөн хүүхдүүдтэй зэрлэг балмад харилцах асуудлыг зогсоохын тулд олон жилийн турш аргуу ажиллаж, амжилт олжээ.
  • 4.Кристина Киршнер Кристина Элизабет Фернандес де Киршнер 2007 оны арванхоёрдугаар сарын 10-наас 2015 оны арванхоёрдугаар сарын 10 хүртэл Аргентины Ерөнхийлөгчөөр ажилласан. Тэрбээр Аргентины улс төрд их цэвэрлэгээ хийсэнд тооцогддог. Ялангуяа олигархиудын бүлэглэлийн нөлөөг багасгаж, олигархиудын гар хөл болсон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг илчилж, мөн нөлөөг нь бууруулсан байна. Түүнийг төр барих хугацаанд Аргентин улс их өрөө дарж, төрийн санд их хэмжээний нөөц хөрөнгө цуглуулж чаджээ. Мөн ажилгүйдэл эрс багссан байна. Кристина Киршнер 2019 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихээр төлөвлөсөн гэнэ.
  • 5.Раби Дхолла Канадын Либерал намын гишүүн, тус улсын Ардын танхимын гишүүнээр 2004-2011 онд сонгогдон ажилласан. 1984 онд Энэтхэг дэх зөрчил тэмцлийн үеэр 10 настай бяцхан охин Раби Дхолла захиа бичиж, Энэтхэгийн Ерөнхий сайд Гандид хүргүүлсэн нь олны анхаарлыг татаж байсан. Мөн тэрбээр болливудын хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байна.
  • 6.Ева Кайли Грекийн телевизийн гол суваг Mega Channel-ийн хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж байсан Ева Кайли 24 настайдаа Салоника хотын зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тэрбээр Грекийн парламентын гишүүн бөгөөд Үндэсний Батлах хамгаалах асуудал болон Гадаад харилцааны тусгай хорооны гишүүн. Хилийн чанадад ажиллаж амьдарч буй грек иргэдийн эрхийг хамгаалах байгууллагыг тэргүүлдэг.
  • 7.Шеридан Оливейра Бразилын хойд бүс нутагт орших Рорайма мужийн иргэдийн амьдрах орчин, нөхцөл байдлыг дээшлүүлэхийн тулд маш олон санаачлага гаргаж, ажил хэрэгжүүлсэн гэж Шеридан Оливейра үнэлэгддэг. Тэрбээр 2014 онд Бразилын конгресст хамгийн өндөр хувийн саналтайгаар сонгогдсоноороо зартай.Залуучууд болон ахмад настнууд мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө олон хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж, амжилт гаргаж яваа улстөрч.
  • 8.Колинда Грабар-Китарович Усны хувцастай зураг нь хэвлэлээр тархснаас хойш Колинда Грабар-Китаровичийг дэлхий дахин үзэсгэлэнтэй улстөрч эмэгтэйчүүдийн тоонд оруулахаас аргагүйд хүрсэн гэдэг. Хорватын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч болсон нь ямар хэмжээний улстөрч гэдгийг бэлхнээ хэлээд өгнө.
  • 9.Моза бинт Насер Аль-Миснед Арабын ертөнцийн хамгийн хүчтэй, нөлөө бүхий эмэгтэй. Катарын тэргүүн хатагтай. Катар улсын цэцэрлэгжилт, хөгжилт бүхэн энэ эмэгтэйтэй салшгүй холбоотой гэж үздэг.
  • 10.Орли Леви Телевизийн хөтлөгч, фотомодель Орли Лева-Абукасис Израилийн улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн нэг. Өсвөр насныханд тулгамдаж буй асуудлыг шийдэх тал дээр анхаарлаа тавин ажилласан нь олон нийтэд ихэд хүрчээ. Мөн баян ядуугийн ялгааг арилгах, цэцэрлэгийн хүрэлцээг хангах, орон сууцыг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох тал дээр ажлууд сэдэн хэрэгжүүлсэн байна. Мөн хүүхдүүдийн эсрэг хүч хэрэглэх явдлын эсрэг тууштай тэмцэж, энэ тэмцэл нь хууль болон батлагджээ. Түүний санаачилсан тус хуульд хохирогчид нөхөн төлбөрийг улсаас эхний ээлжинд төлөх бөгөөд харин дараа нь гэмт хэрэгтнээс улс тэрхүү мөнгөө буцаан шаардаж авахаар заасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ