Маргаашнаас нийт нутгаар хүйтний эрч суларна

Хоёрдугаар  сарын 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10, 12-нд нутгийн зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -19...-24 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө 0…-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дулаан хувцаслаарай
Уржигдар 07 цаг 57 мин