“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт Улаанбаатар зочид буудлын Сонгинохайрхан танхимд болно.

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

 

08:00 цагт: Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улиралын ерөнхий шалтгалтын нээлт болон нэгдүгээр ээлжийн шалтгалт  Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлнэ.  Холбогдох утас:99012549

08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт Улаанбаатар зочид буудлын Сонгинохайрхан танхимд болно.

 

Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.

"Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал "Норпей Арт" галерейд үргэлжилнэ. 

3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл "Хайлаас модны доор чамайг хүлээнэ" жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглож байна.

4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ