П.Батчулуун эмчийн гомдлыг дахин хэлэлцэхээр товложээ

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмчийг хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон /2025.01.20/ өдөр шүүхээс 2.6 жилийн ял оноосон билээ. Тэгвэл тус хэргийг П.Батчулууны гомдлын дагуу дахин хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, шүүх хуралдааныг 2025 оны гуравдугаар сарын 13-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хэлэлцэхээр товлосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД