Дэд сайд асан Л.Халтар Хархорум хотын захирагч боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд, хэдэн томилгоог хийсний нэг нь Зам тээврийн дэд сайд асан Л.Халтарыг Шинэ Хархорум хотын захирагчаар томилжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арванхоёрдугаар сард Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг баталснаар УИХ-аас холбогдох хууль, тогтоолуудыг баталсан. Ингэснээр тус хотыг сэргээн байгуулах эрх зүйн боломж бүрдсэн байсан бөгөөд өнөөдрийн хуралдаанаас Хархорум хотын захирагч томилогдлоо.

Л.Халтар нь төмөр замын ашиглалтын инженер менежер мэргэжилтэй. ОХУ-ын Санкт-Петербург хотын Төмөр замын сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Замын харилцааны их сургуульд тус тус суралцаж, төгссөн. Улаанбаатар төмөр замд орлогч даргаар ажиллаж байгаад 2018 онд Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар томилогдож байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Zochin (66.181.190.18)
    Mash zuw hun tomilson bna
    2025 оны 03 сарын 06 | Хариулах