Гэр бүл хамгаалал шийдэл үндэсний хэлэлцүүлэг болно

. Өнөөдөр болох үйл явдлын тойм: 

 

10:00 цагт: Төрийн ордны Их танхимд “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол болно. 

10:00 цагт: "Гэр бүл хамгаалал-шийдэл" үндэсний хэлэлцүүлэг Чингис хаан Үндэсний музейд болно.

11:00 цагт: ХХӨСҮТ-ийн зааланд томуу ба томуу төст өвчний нөхцөл ба улаанбурхны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

 

11:30 цагт: "Зууны мэдээ"сонины "Үндэсний мэдээллийн төв"-д Монголын малчид нутаг усандаа тайван амьдармаар байна сэдвээр Ховд аймгийн Мөст сумын 1-р багийн малчин Б.Төрбат мэдээлэл хийнэ. 

11:40 цагт: "Шинийн наймны Цагаан Дара эх" үзэсгэлэн Богд хааны ордон музейн танхимд болно.

12:00 цагт: НЗДТГ-аас "Их хотын бүсгүйчүүд" хүндэтгэлийн ёслолыг СТӨ-нд зохион байгуулна.

16:00 цагт: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уран бүтээлч М.Баярмагнай, З.Уянга, Д.Бурдаа нарын “Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ