“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ногдол ашгийн гурав дахь хэсгийг дөрөвдүгээр сард олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас хуваарилах ногдол ашгийн гурав дахь хэсгийг дөрөвдүгээр сард олгоно.
Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн өнгөрсөн оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан.
Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашиг олгох тооцоо гарч, гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн юм.
Ногдол ашгийн эхний хэсгийг арванхоёрдугаар сард, хоёр дахь хэсгийг хоёрдугаар сард тараагаад буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ