Зарим нутгаар цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9-14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2-7 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -1-+4 градус, говийн бүс нутгаар +9-+14 градус, бусад нутгаар +5-+10 градус дулаан байна.
Нутгийн зүүн хагаст маргааш нойтон цас, цас орж, цасан шуурга, өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ