Соёлын сайд Ч.Номин 2.7 тэрбумаар мөс хайлуулж, мод услаж байна

Соёлын сайд Ч.Номин цагаан сарын өмнө Монгол нүүдэлчин фестиваль гэж сүртэй нэртэй даржин арга хэмжээг цэцэрлэгт хүрээлэнд хийсэн. Гадаадын жуулчдыг Монголд татах зорилготой гэх энэ наадмыг Гадаадын зочид байтугай дотоодын зочид нь ч цөөхөн ирж үзсэн. Дайны хажуугаар дажин гэгчээр цагаан сарын наана Ч.Номингийн мөсний наадмыг сонирхох хүн цөөн, цэцэрлэгт хүрээлэн эль хуль. Сургуулийн хүүхдүүдийг үзэгч болгож авчирч, хөхөө өвлийн хүйтэнд хүйтэн ус, ундаа, чихэр, пeчeнь гэх мэт зүйлсийг тараасан.
Өвлийн хүйтэнд гадаа зарласан тоглолтыг нь үзэх хүн байхгүй бүгдийг нь цуцалжээ. Энэ арга хэмжээний нийт төсөв 2.7 тэрбум төгрөг. Зөвхөн мөсөн баримлыг нь гэхэд 1 тэрбум төгрөгөөр хийжээ. 2 7 тэрбум дотор нь хүүхдүүдэд үнэгүй тараасан хүйтэн ус, гаазтай ундаа, чихэр , пeчeний үнээ шингээсэн л байж таараа. 2025 оны төсвөөсөө соёлын Ваучeрын 18 тэрбумыг хасуулсандаа ихээхэн уурсаж байсан Соёлын сайд Ч. Номин ийнхүү улсын төсвийн мөнгийг уйлуулж хэдхэн хоногт 2.7 тэрбумыг мөс болгон цацаж , хайлуулж тансаглан тоглов. Хаврын тэргүүн сарын наранд хайлсан 1 тэрбумын үнэтэй мөсөөр цэцэрлэгт хүрээлэнгийн модыг услаж байна.
Соёлын яам нүүдэлчин нэртэй наадмаар өвөл зунгүй занималдаад хэдэн жил болж байна. Өнгөрсөн зуны 3 хоногийн нүүдэлчин наадмын төсөв гэхэд 3 тэрбум. Эл 3 тэрбумыг хуулт зөрчиж тендергүй зарлагадсан гэж аудитын дүгнэлт гарсан ч нүдэн балай чихэн дүлий өнгөрөөсөн. Тэгвэл мөс болоод хайлсан 2.7 тэрбумаар хүүхдийн цэцэрлэг, сургууль барьж хэдэн ч эмнэлгийг эхо аппараттай болгож, хэдэн ч цэцэрлэг, сургуульд үдийн хоол болгож болох байсан.
Соёлын сайд Ч.Номингийн тансаглал хэрээс хэтэрч, улсын мөнгийг мөс болгон хайлуулан уйлуулж байгаагийн цаана ямархан ашиг сонирхол нуугдаж байгаа нь сонирхолтой.
З.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД