"ЭТТ"-н ТУЗ хуралдаж, 1072 хувьцааны НОГДОЛ АШГИЙГ хэлэлцэхээр болжээ
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2025/02/11/e8ikf0azz24nlltf/22ЭТТ22-н ТУЗ хуралдаж 1072 хувьцааны НОГДОЛ АШГИЙГ хэлэлцэхээр болжээ.jpg)
2024 оны 1072 хувьцааны ногдол ашгийн урьчилгааг өмнөх оны арванхоёрдугаар сард олгосон. Тэгвэл иргэдийн зүгээс цагаан сарын баярын өмнө 1072 хувьцааны ногдол ашгийг авах хүлээлттэй байна.
Энэ талаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас тодруулахад "Энэ долоо хоногт Төлөөлөн Удирдах зөвлөл хуралдаж, цагаан сарын өмнө олгох эсэх асуудлыг тодорхой болгоно" гэлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож, нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг Ерөнхий сайд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард холбогдох албан тушаалтнуудад даалгаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ