Монголын Үйлдвэрчний эвлэл жагсаал зохион байгуулна

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ирэх баасан гарагт буюу гуравдугаар сарын 14-нд жагсаал зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, "Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ажлын байрны дарамт хүчирхийллийн эсрэг 190 дүгээр конвенцод нэгдье" уриатай тайван жагсаал өрнүүлэх юм байна. Жагсаалд нийт 300 гаруй хүн оролцох бөгөөд МҮЭХ-ны гишүүд байгууллагуудаас оролцоно.

МҮЭХ нь 1917 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Ерөөгийн алтны уурхайд ажиллаж байсан Орос, Монгол ажилчид хөдөлмөрлөх эрхээ хамгаалахаар тэмцсэнээр байгуулагдсан түүхтэй. Өдгөө 108 жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй МҮЭ-ийн байгууллага 450 мянга орчим гишүүн, дэмжигчидтэй, 22 салбар холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 салбар холбоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Сонгино амралт, сувиллын газар, Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль, МҮЭСТО, Альфа зочид буудал гэсэн харьяа газруудтай. Түүнчлэн хөдөлмөрийн маргааны асуудлаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    зочин (192.82.66.30)
    Хүний эрхийн ОУ-ын өдрүүдийг баяр амралтын өдөр болгож гуйвуулснаа хууиас хасах хэрэгтэй
    2025 оны 03 сарын 13 | Хариулах