Донороос элэг тайрах хагалгааг дурангаар хийсэн нь амжилттай болов
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2025/02/10/47w05obfazp406uk/Донороос элэг тайрах хагалгааг дурангаар хийсэн нь амжилттай болов.jpg)
Хавдар судлалын үндэсний төв/ХСҮТ/-ийн эмч нар Сөүлийн эмч нартай хамтран өнөөдөр /2025.02.10/ амьд донорын тал элгийг дурангийн хагалгаагаар авах мэс заслыг амжилттай хийжээ.
Амьд донороос тал элгийг нь авах мэс заслыг дурангаар гүйцэтгэснээр эрхтэнээ өгсөн донорын хувьд хагалгааны дараах шарх зовиур багатай, мөн эдгэрэлт хурдан байхаараа нээлттэй хагалгаанаас илүү давуу талтай аж.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Г.Үнэнбат “Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны хамгийн чухал хэсэг бол донор байдаг. Донор нь хүний амь аврахын тулд өөрийн эрхтэнээ бусдад бэлэглэж маш том баатарлаг үйлс бүтээдэг.
Элэг шилжүүлэн суулгах мэс ажиллагаа хийхэд донорт маш том зүслэг үүсдэг. Донор болж байгаа хүнд хагалгааны дараа булчин, эдийн гэмтэл их үүсдэг. Дэлхий дахин донорт өгөөмөр хандаж, эмнэлэгт хэвтэх ор хоногийг бууруулах зоргилгоор дурангийн аргыг нэвтрүүлсэн.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг бөөрний дурангийн хагалгааг эхлүүлж байсан бол ХӨСҮТ элэг шилжүүлэн суулгах хагалгааг дурангаар эхлүүллээ.
П.Батчулуун эмч маань “Донортоо илүү хөнөөл багатай орчин үеийн технологи ашиглаач ээ” гэж маш их зөвлөдөг, дэмждэг байсан. Зарим нэг ойлголцлын улмаас эмч маань Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт шилжчихээд байгаа энэ үед бид дуу хоолойгоо нэгтгэж хэдий дэргэд байгаагүй ч ажлыг нь үргэлжлүүлэн донорынхоо аюулгүй байдлыг хангаж, элэг тайрах мэс ажилбарыг амжилттай хийлээ.
ХӨСҮТ нь 2018 оноос хойш элэг шилжүүлэн суулгах 181, 182 дахь хагалгаагаа хийгээд байна” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ