Дулаан хувцаслаарай
Хүйтэн сэрүүний улиралд эрүүл мэндээ хамгаалахын тулд дулаахан, тохиромжтой хувцаслах нь хамгийн чухал. Иймд дараах зөвлөмжийг мөрдөөрэй.
Малгай, ороолт, бээлий заавал өмсөх: Ихэнх дулаан толгой, гар, хөлөөр гадагшилдаг тул эдгээрийг хамгаалах нь чухал. Мөн өвлийн улиралд толгой нүцгэн явах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Цаг агаарын нөхцөл байдлын талаар урьдчилсан мэдээлэлтэй байх: Гэнэтийн цаг агаарын мэдээ болон долоо хоногийн урьдчилсан цаг уурын мэдээтэй танилцсан байх нь таныг тохиромжтой хувцаслахад тань тусална.
Халтиргаанаас сэргийлсэн гутал өмсөх: Халтиргаатай газраар явахдаа болгоомжлоорой.
Шаргал эсвэл зууралттай ултай, халтирдаггүй гутал сонгох нь чухал шүү.
Дулаан хувцаслах нь таныг аливаа өвчлөлөөс сэргийлэх нэгэн чухал хүчин зүйл болдог.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ