БНСУ-ын Засгийн газрын 2025 оны магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

БНСУ-ын Засгийн газраас гадаад оюутныг магистр, докторын зэрэгт суралцуулах 2025 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.

Тэтгэлэгт хөтөлбөр:

  • Магистр: Солонгос хэлний бэлтгэл 1 жил, үндсэн хөтөлбөр 2 жил
  • Доктор: Солонгос хэлний бэлтгэл 1 жил, үндсэн хөтөлбөр 3 жил
  • Судлаач: 6 сар эсвэл 1 жил

Суралцах салбар болон шалгуур:

Бүрдүүлэх бичиг баримт: ЭНД ДАРЖ танилцана уу.

Маягтын дагуу бөглөж, бусад нотлох бичиг баримтын хамт нийт 4 хувь (Апостиль-р баталгаажсан эх хувь 1 + энгийн хуулбар 3 хувь) өгнө.

Материал хүлээн авах хугацаа: 2025.02.17 - 2025.02.28

Материал хүлээн авах хэлбэр: ЭСЯ-ны ажлын цагаар биечлэн өгнө (Цайны цагаар хүлээн авах боломжгүй)

ЭСЯ-ны ажлын цаг: ажлын өдөр 08:00 – 17:00 (Цайны цаг 12:00-13:30)

ЭСЯ-ны хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж 39

ЭСЯ-ны утас: 70071020

Дараах и-мэйл хаягт хандаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

  • Олон улсын боловсролын хүрээлэнгийн тэтгэлэгт хөтөлбөрийн төв: kgspniied@korea.kr
  • БНСУ-ын Элчин сайдын яамны тэтгэлэг хариуцсан ажилтан: kormg_cul@mofa.go.kr

СЭТГЭГДЭЛ БИЧИХ