Л.Гантөмөр, Дональд Трамп тэргүүтэй их гүрнүүдийн удирдагчидын явуулж болох шийдвэрүүдээс үүдэлтэй үүсч болзошгүй макро эдийн засгийн савлагааны хувилбаруудад бид сөрөн тэсвэрлэнэ

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Дональд Трамп тэргүүтэй их гүрнүүдийн удирдагчидын явуулж болох шийдвэрүүдээс үүдэлтэйгээр шинээр үүсч болзошгүй макро эдийн засгийн савлагааны хувилбаруудад сөрөн тэсвэрлэх зах зээлийн хамтын судалгаатай байх талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Бодлого, түншлэлийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Марк Бауман тэргүүтэй төлөөлөгчидтэй ярилцлаа. Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр Эрдэс баялаг, уул уурхайн салбарын түүхий эдийн үнээс хамааралтай жижиг эдийн засагт учирч болзошгүй бэрхшээлийг урьдчилан тооцоолоход хувь нэмэр болохуйц мэдээлэл судалгаатай байх нь танай банкны үйл ажиллагаанд ч манай улсын макро эдийн засгийн бодлого чиглэлд ч хэрэгтэй гэдгийг хэлж байлаа. Харин Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Бодлого, түншлэлийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Марк Бауман урьдчилан тооцоолох мэдээлэл, судалгааны ажил амаргүй байдаг хэдий ч энэ чиглэлээр хамтарч ажиллахад санал нэгтэй байгаагаа илэрхийлээд Эдийн засгаа солонгоруулах тал дээр анхаарах нь эрсдлийг бууруулж болох эхний алхам байж болох юм шүү гэдгийг нөхөрсгөөр дурдлаа. Уулзалт гадаадын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, эрчим хүчний салбарт хийх цогц шинэчлэлийн бодлогууд, техник технологийн тусламж дэмжлэг гээд өргөн сэдвийн хүрээнд болж өрнөсөн байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дулаан хувцаслаарай
Уржигдар 07 цаг 57 мин