Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой уулзалт хэлэлцүүлэг болно
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2025/01/17/rh58e5hhbfkegs51/“Орано Майнинг” компанитай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна.jpg)
Өнөөдөр болох үйл явдлын тойм:
11:00 цагт: "Монголын үндэсний дроны холбоо" ТББ-аас БНСУ-ын шинжлэх ухаан танин мэдэхүйн үндэсний ассоциацтай хамтран ажиллах санамж бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт байгуулна.
11:00 цагт: Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой уулзалт хэлэлцүүлэг МҮЭХ-ны хурлын танхимд болно. Утас: 95115380
10:-13:00, 14:00-16:00 цагт: МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ийн төлөөлөл иргэд олон нийт, намын гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч уулзах “Иргэдээ сонсъё” уулзалт Тусгаар тогтнолын ордонд болно.
-"ХХI зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлаг дахь хөрөг зураг" үзэсгэлэнг МУЭ-ийн арт галерейд нээнэ. Үзэсгэлэн 2 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
-Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн бүртгэлийг энэ сарын 3-7-нд хүлээн авч байна.
-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
-Завхан аймгийн 2025 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-нээс 16 төрлөөр Улиастайд эхэллээ. Эдгээр тэмцээн зургаадугаар сарын 1-нийг хүртэл хуваарийн дагуу үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан Узбекистан улсын Ташкент хотод өнөөдөр, маргааш болно.
-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ