Хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах болсон талаар мэдээлэл өгнө
Өнөөдөр болох үйл явдлын тойм:
10:00 цагт: Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг "ТОП-6" жин жингийн шилдэг зургаан тамирчны цуврал халз барилдаан "UG Arena"-д эхэлнэ.
11:00-13:00 цагт: Элчин сайдын индэр хүндэтгэлийн лекц ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар болно.
11:00-13:00 цагт: Улсын дээд шүүхээс хяналтын шатны шүүх хуралдааныг шууд дамжуулах болсонтой холбоотой мэдээлэл өгнө.
19:00 цагт: ХХI зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлаг дахь Хөрөг зураг" үзэсгэлэнг МУЭ-ийн Арт галлерэйд нээнэ. Үзэсгэлэн 2 сарын 15 хүртэл үргэлжилнэ.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.
-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.
-Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн бүртгэлийг энэ сарын 3-7-нд хүлээн авна.
-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.
Орон нутагт:
-Завхан аймгийн 2025 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-нээс 16 төрлөөр Улиастайд эхэллээ. Эдгээр тэмцээн зургаадугаар сарын 1 хүртэл хуваарийн дагуу үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ