“Хавдраас сэргийлье“ нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулна

Өнөөдөр болох үйл явдлын тойм:

9:00-12:00 цагт: ШУА-ийн Физик, Хими технологийн хүрээлэнгээс “Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил-2025” хурлыг ШУА-ийн төв байрны их чуулганы танхимд зохион байгуулна.

9:00 цагт: Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Блю скай” зочид буудалд болно. Зөвлөгөөнд Шадар сайд С.Амарсайхан, СХЗГ-ын дарга С.Батбаатар, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн, ТАЗ, АТГ, СЗХ, Удирдлагын академи, АЕГ, Нийслэлийн Прокурорын газраас оролцож илтгэл тавина. Утас: 9900604

10:00-12:00 цагт: Хавдрын эсрэг дэлхийн өдөр. Олон нийтийн хавдрын талаах мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эмчлэхийг дэмжихээр УХТЭ "Хоол боловсруулах замын эрхтний хавдраас сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөгийг Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн I давхарт зохион байгуулна. 

-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл’’ерөнхий хяналтын сонсголыг Төрийн ордонд хоёр дахь өдрөө зохион байгуулна. 

-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.

-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.

-Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн бүртгэлийг энэ сарын 3-7-нд хүлээн авна.

-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.

Орон нутагт:

-Завхан аймгийн 2025 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-нээс 16 төрлөөр Улиастайд эхэллээ. Эдгээр тэмцээн зургаадугаар сарын 1 хүртэл  хуваарийн дагуу үргэлжилнэ. 

-Дундговь аймгийн Дэрэн суманд Тэмээний баяр зохион байгуулна.

Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ