Шинжээч: Өнөөгийн нөхцөлд хамгийн тохирох түлш нь хагас коксон түлш буюу хөх нүүрс юм
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр (2025.02.03) Төрийн ордонд болж байна.
Сонсголоор Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд, Утааны асуудал: Стандарт, хяналт гэсэн хоёр сэдвээр танилцуулга хийж, шинжээчид дүгнэлтээ танилцууллаа.
Шинжээч, Орчны эрүүл мэндийн судлаач, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд “Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хатуу түлшний хэрэглээг халах шаардлагатай”-г тодотгосон бол шинжээч, шинжлэх ухааны доктор Ж.Нарангэрэл “Сайжруулсан шахмал түлшийг солих шаардлагатай байна. Өнөөгийн нөхцөлд хамгийн тохирох түлш нь хагас коксон түлш буюу хөх нүүрс юм. Хөх нүүрсийг хэрэглэснээр хүхрийн агууламж 0.3 хувь, нарийн ширхэгт тоосонцор РМ2.5, РМ10 тоосонцорын хэмжээ 50 хувиар буурах боломжтой” гэсэн дүгнэлтийг танилцуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ