Цагаан сарын амралтад өөрчлөлт оруулах шийдвэр ГАРААГҮЙ

Иргэдээс маш олон хүсэлт гарсны дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Цагаан сар болон Улсын баяр наадмын амралтын өдрийн зохицуулалтад өөрчлөлт оруулах талаар санал танилцуулсан.

Манай Улс жилд 9 баяраар 16 өдөр бүх нийтээр амардаг. Цагаан сарын шинийн 1,2,3-ны өдөр хуульд заасан амралтын өдөр байдаг. Тэгвэл битүүний өдрийг мөн бүх нийтийн амралтын өдөр болгох, хэрэв баярын амралтын өдрүүд нь бямба8 ням гарагт таарвал нөхөж амардаг болох зохицуулалтыг танилцууллаа.

Энэ дагуу ямар нэг шийдвэр, тогтоол гараагүй. Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай 2 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай.

Засгийн газраас ид хүйтний үед иргэдийг зайнаас ажиллуулах, хүүхдийн өвлийн амралттай уялдуулах санал оруулахыг чиглэл болголоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ