ХӨСҮТ: Эцэг эхчүүд хүүхдээ улаанбурхны вакцинжуулалтад хамрагдсан эсэхийг нягталж, нөхөн хийлгээрэй

ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст өвчин болон Улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр:
-Улаанбурхан өвчний нийт 18 тохиолдолд бүртгэгдээд байна. Мөн хөдөө орон нутгаас 12 хүүхдээс сорьц авч илгээсэн. Үүнээс 3 тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэл бий. Вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байгаа бөгөөд эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна.Чингэлтэй дүүргийн тохиолдолд тандалтыг хийж, вакцинжуулалтаа хийгээд дууссан. Тус дүүргээс өвдсөн хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байгаа. Мөн сургуулиудад цагаан сарын золголт хийгдсэний улмаас улаанбурхан өвчний хавьтлууд ХӨСҮТ дээр ирэх тохиолдол нэмэгдсэн.
23-р сургууль болон “Эхлэл” сургуулиуд дээр ирсэн сэжигтэй тохиолдлууд лабораториор баталгаажсан. Иргэд ЭМЯ, ХӨСҮТ-өөс гаргаж байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй байгааг сануулж байна. Өнгөрсөн долоо хоногт Менингит өвчний нэг тохиолдол батлагдсан. Биеийн байдал нь хүндэвтэр. Хавьтлууд дээрх тандалт судалгааны ажил нь хийгдээд дуусч байгаа” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ