“Шинэ Налайх” хороололд бүтэн өдөржин ХАЛААЛТ тасарчээ
Налайх дүүргийн “Шинэ Налайх” хорооллын дулааны насос эвдэрснээс болж 2500 гаруй иргэн дулаангүй байна.
Цаг агаар эрс хүйтэрч, -31 хэмийн хүйтэн хонож байгаа энэ үед өдрийн турш халаалтгүй байсан айлууд хүнд нөхцөл байдалд ороод байна.
Үүссэн нөхцөл байдлын талаар “Налайх дүүргийн дулааны станц” ТӨХК-иас тодруулахад “Засвар хийгдэж байна. Хэзээ дулаан нийлүүлэх нь тодорхойгүй байна” гэсэн хариулт өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ