ММСУХ: 18 наснаас дээш настай хүн унасан хурдан морины ямар ч уралдаан зохион байгуулахгүй
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2025/02/10/5encc7sp17ly6raz/ММСУХ 18 наснаас дээш настай хүн унасан хурдан морины ямар ч уралдаан зохион байгуулахгүй.jpeg)
Монголын Морин спорт, Уяачдын холбооноос Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолтой холбогдуулан эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Энэ тогтоол хаврын морин уралдаан зохион байгуулахаар бол 18 наснаас дээш насны хүн хурдан морь унаж уралдах эрхтэй болсон. Тиймээс энэхүү тогтоолыг бодит байдалтай нийцээгүй, ямар нэгэн тооцоо, судалгаа хийгдээгүй, хэрэгжих боломжгүй гэж байгаа аж.
Монголын Морин спорт, Уяачдын холбоо: Хаврын морин уралдааныг сэргээх асуудал дээр бид дөрвөн том асуудлыг дэвшүүлсэн.
Нэгдүгээрт, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлын стандартыг шинэчилье гэдэг хүсэлтийг хамгийн түрүүнд зорилго болгон тавьсан.
Хоёрдугаарт, хаврын хурдан морины уралдааны онцлогтой нь уялдуулж замын стандартыг шинэчилье.
Гуравдугаарт, унаач хүүхдийн эрүүл мэнд, боловсролын асуудал дээр төр засагтай хамтарч ажиллая гэдэг хүсэлтийг хүргүүлсэн.
Уралдааныг зохион байгуулахдаа цаг агаарын таатай нөхцлийг харгалзаж үзнэ. Хавар болоод гадаа нэмэх градустай болохоор хурдан морины уралдааныг зохион байгуулъя гэсэн гол санааг дэвшүүлсэн. Монголын Морин спорт, Уяачдын холбоо үндэснийхээ өв соёлыг ирээдүй хойч үедээ өвлүүлэхээр ажиллаж байгаа учир 18 наснаас дээш настай хүн унасан хурдан морины ямар ч уралдаан зохион байгуулахгүй. Үүнийг албан ёсоор зарлаж байна. Энэ шийдвэр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүрэн хэрэгжинэ. Олон улсын байгууллагаас Засгийн газарт жилийн турш 18 наснаас дээш насны хүн унасан хурдан морины уралдаан зохион байгуулах шаардлага хүргүүлсэн. Энэ байдал удаан үргэлжилбэл наадмаараа ч хүүхдээр хурдан морь унуулж чадахгүй болох нь. Бид олон жил хүүхдээр морь унуулж хурдан морины уралдаан зохион байгуулж ирсэн. Иймд 2025 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарласан. Түүнчлэн, дэргэдээ хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөл байгуулсан. Тиймээс Монголын уяачид хурдан морины уралдаанаа аварч үлдэхийн тулд зайлшгүй олон улсын байгууллагуудаас тавьж буй шаардлагуудыг биелүүлж, хамтарч ажиллана.
Монголын Морин спорт, Уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Хашчулуун: 2019 онд хаврын уралдааныг хориглосноос хойш Монгол Улсын 21 аймагт хаврын уралдаан зохион байгуулагдсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, хориглосон арга хэмжээ нь нууц далд хэлбэрт шилжсэн гэсэн үг. Ингэснээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд аюулд орж байна. Монгол Улсын Засгийн газар өв соёлын хагаралдаан үүсгэж байна. Бид хаврын морин уралдаантай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргаж Монгол Улсын засгийн газарт хүргүүлсэн. Тухайлбал, хүүхдэд өөрийн саналаар, болон эцэг эхийн зөвшөөрлөөр хурдан морь унах эсэхийг шийддэг байх, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, түүнчлэн уралдаанч хүүхдийг ур чадварыг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Бид хамтдаа хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, уралдаанч хүүхдийн асуудалд зөв зохицуулалт хийх ёстой болохоос биш ингэж хориглож болохгүй. Бид хүний эрхийн байгууллага, хүүхдийн эрхийн байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн. Бид хүүхдээ ч хамгаалъя, өв соёлоо ч хамгаалъя гэдэг байр суурьтай байна. Тиймээс Монгол Улсын засгийн газар баталсан 41 дүгээр тогтоолоо эргэн хараасай гэж хүсэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ