ЖДҮХС-аас 500 сая буюу түүнээс дээш зээл авсан 50 аж, ахуй нэгжийн цаана хэн байна вэ
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж, бизнесээ эхлүүлж буй жирийн иргэдэд очиж зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авсан тухай мэдээлэл баримтаар олон нийтэд ил болсоор. Уг асуудлаас үүдэн Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайд Б.Батзориг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөөд байгаа юм.
Учир нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг олгох эрх нь түүний хариуцдаг яаманд харъяалагддаг. Мөн Б.Батзориг сайдын эхнэрийнх нь компани уг зээлээс 1.4 тэрбум төгрөг авсан тухай мэдээлэл бий юм.
Нийгмийн дундаж давхаргад хүрэх ёстой зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авсан энэхүү асуудалд Нийслэлийн прокуророос хэрэг үүсгэн, АТГ-т шалгуулахаар шилжүүлээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт тус сангаас зээл авсан төрийн албан тушаалтнуудын тоо хэд, хэдээр нэмэгдэв.
Өнөөдрийн байдлаар,
УИХ-ЫН ГИШҮҮД:
1. Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум,
2. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум,
3. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая,
4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая,
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая,
6. УИХ-ын гишүүн Н.Учралын аавын “Хүннү” компани 950 сая
7. УИХ-ын гишүүн А.Сүхбат
8. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая.
9. УИХ-ын гишүүд Б.Ундармаа "Доктор МЭИК" ХХК 700 сая.
10. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг.
БУСАД ӨНДӨР ТУШААЛТНУУД:
1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК,
2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК зээл авсан нь баримтаар тодорхой болоод байна.
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг.
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг.
5. Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн Стайл” ХХК
6. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы “Жи Пи Эм” ХХК
7. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг
8. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар "Цаст согоот" ХХК 800 сая төгрөг
Мөн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон УБЦТС ТӨХК-ийн захирал М.Баярсайхан 3.3 тэрбум төгрөгийн зээл авсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
-ЖАГСААЛТАД НЭМЭГДСЭН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ТАЙЛБАР-
Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл уг асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй бол УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Тийм зүйл байхгүй” гэхээс өөр тоймтой, тодорхой мэдээлэл өгөөгүй. Гэтэл түүний компани ЖДҮХС-ийн мөнгөнөөс авсан гэдэг нь тодорхой боллоо.
Харин УИХ-ын гишүүн О.Батнасан “Миний төрсөн дүү О.Ганбаатар ЖДҮХС-аас зээл авсан. Би нөлөөлөөгүй. Тодруулаад асуухад махны үйлдвэр барьж байгаа юм байна. Үйлдвэр ашиглалтад орчихвол Монгол улсад хэрэгтэй. Зээлийг графикийн дагуу төлнө. Нийгмийн бухимдлыг ойлгож байна” гэжээ.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Худлаа. Би ЖДҮХС-гаас ямар ч зээл аваагүй. Миний ХОМ-ийг үзээрэй. Би хаанаас ч зээл аваагүй. Үндэслэлгүй мэдээлэл. Энэ боломжийг ашиглаад нэг зүйлийг хэлэхэд Монголбанкинд зээлийн мэдээллийн сан гэж байдаг. Арилжааны банкуудаас авсан зээлүүд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж байдаг. Харин ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүй. П.Сэргэлэн сайдыг ХХАХҮҮ-ийн сайдаар ажиллаж байх үед би нэг албан тоот бичиг явуулж байсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийг Монголбанкны мэдээллийн санд бүртгэж байх нь зүйтэй байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллая гэсэн санал тавьж байсан. Бид энэ саналаа хэрэгжүүлэхийн төлөө цаашид ажиллах хэрэгтэй боллоо гэж ойлгож байгаа” гэсэн юм.
-ЖДҮХС-ААС 500 САЯ БУЮУ ТҮҮНЭЭС ДЭЭШ МӨНГӨН ДҮНТЭЙ ЗЭЭЛ АВСАН 67 АЖ, АХУЙ НЭГЖ, ИРГЭН БАЙНА-
2018 онд ЖДҮХС-аар нийт 130 орчим аж, ахуй нэгж, иргэнд 90.6 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Эдгээрээс 500 сая буюу түүнээс дээш мөнгөн дүнтэй зээл авсан нийт 67 аж, ахуй нэгж, иргэн байна. Тус 67 аж, ахуй нэгжийн 20 орчим зээлдэгчийнх нь нэр ил болсон.
Тэгвэл үлдсэн 50 орчим аж, ахуй нэгжийн ард хэн байна вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга ЖДҮХС-аас нийт 50 орчим УИХ-ын гишүүн зээл авсан гэж мэдэгдсэн. Тэгэхээр зээл авсан 50 аж, ахуй нэгжийн цаана УИХ-ын гишүүн болон түүний хамаарал бүхий хүмүүс байх магадлалтай гэж буй.
Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэр нэгэн гишүүн “Би ЖДҮХС-аас зээл авсан. Гэхдээ бүгд л авдаг биз дээ” гэх тайлбарыг өгсөн гэдэг. Тэгэхээр эзэд нь тодорхой болоогүй 50 орчим аж, ахуй нэгжийн цаана төрийн албан тушаалтнууд байна уу гэх хардлага олон нийтэд байна. ЖДҮХС-ийн зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авсантай холбогдуулан бусад 22 сангийн үйл ажиллагаанд Засгийн газраас шалгалт оруулсан.
МАН-ын 65 гишүүнд ЖДҮХС-аас нэг, нэг тэрбум төгрөгийн хувь тараасан гэх ч мэдээлэл байгаа билээ.
Ямартай ч жирийн иргэдийн авах ёстой зээлийг “булаасан” өндөр албан тушаалтнуудын нэрсийн жагсаалт нэг, нэгээр нэмэгдсээр байна.
Т.ЭНХЭЛЭЭ
№ |
Иргэн, ААН-ийн нэр |
Санхүүжилтийн дүн (сая.төг) |
|
1 |
А.Тэрбиш |
35.00 |
|
2 |
“Авант клотинг” ХХК |
54.00 |
|
3 |
“Агротехнологи шижирт” ХХК |
950.00 |
|
4 |
“Азийн говь” ХХК |
650.00 |
|
5 |
“Алтан нуга даваа” хоршоо |
35.00 |
|
6 |
“Алтан олом” ХХК |
250.00 |
|
7 |
“Аралтебе” хоршоо |
200.00 |
|
8 |
“Арвай хүрд” ХХК |
950.00 |
|
9 |
“Асрал” ХХК |
1.700.00 |
|
10 |
Б.Анхбаяр |
15.00 |
|
11 |
Б.Гарамдорж |
150.00 |
|
12 |
“Баруун Загвар” ХХК |
160.00 |
|
13 |
“Баруун зүүн эх сувилал” ХХК |
500.00 |
|
14 |
“Баян Таван тэс” ХХК |
250.00 |
|
15 |
“Баясах” ХХК |
400.00 |
|
16 |
“Бүрэн луу” ХХК |
674.00 |
|
17 |
Бүст улаан |
350.00 |
|
18 |
Г.Түмэннаст |
20.00 |
|
19 |
“Газар буудай” ХХК |
950.00 |
|
20 |
“Ган дөрвөн учрал” ХХК |
600.00 |
|
21 |
“Ганбат өргөө” ХХК |
800.00 |
|
22 |
“Ганга нар трейд” ХХК |
80.00 |
|
23 |
“Гранд степп” ХХК |
1.500.00 |
|
24 |
Гэрдсараа |
1.600.00 |
|
25 |
Д.Даваадорж |
45.00 |
|
26 |
“Дархан таван нуур” ХХК |
950.00 |
|
27 |
“Дархан эрдэнэ мах комбинат” ХХК |
900.00 |
|
28 |
“Долоон тэнгис” ХХК |
900.00 |
|
29 |
“Дорнод гурил” ХХК |
950.00 |
|
30 |
“Дорнын увидас” ХХК |
400.00 |
|
31 |
“Дүүрэн Гэгээ” ХХК |
200.00 |
|
32 |
“Дэлгэрбаян говь” ХХК |
1.600.00 |
|
33 |
“Жаргалант харвест” ХХК |
1.200.00 |
|
34 |
“ЖГБ” ХХК |
||
35 |
“Заан фүүдс” ХХК |
||
36 |
“Идлэг фүүдс” ХХК |
||
37 |
“Инжхами” ХХК |
||
38 |
Иргэн А.Анхням |
34.00 |
|
39 |
Иргэн А.Батцэцэг |
20.00 |
|
40 |
Иргэн Б.Батболд |
49.00 |
|
41 |
Иргэн Б.Золзаяа |
100.00 |
|
42 |
Иргэн Д.Гантөмөр |
47.00 |
|
43 |
Иргэн Л.Мягмаржав |
300.00 |
|
44 |
“Их говийн төгөл” ХХК |
275.00 |
|
45 |
“Их сангийн далай” ХХК |
500.00 |
|
46 |
“Капитал факторит” ХХК |
1.000.00 |
|
47 |
“Кэй Өү Эм Эм Жи Эл” ХХК |
1.500.00 |
|
48 |
Л.Оюун-Эрдэнэ |
10.00 |
|
49 |
М.Мөнхдөл |
240.00 |
|
50 |
М.Цогтгэрэл |
37.00 |
|
51 |
“Марал буян групп” ХХК |
198.00 |
|
52 |
Модел ферм |
600.00 |
|
53 |
“Монвурст” ХХК |
800.00 |
|
54 |
“Монгол буйдан” ХХК |
500.00 |
|
55 |
“Монгол шаазан” ХХК |
950.00 |
|
56 |
“Мон-Лойс” ХХК |
490.00 |
|
57 |
“Монтэар-Жин” ХХК |
500.00 |
|
58 |
“Мөнгөн дайван” ХХК |
400.00 |
|
59 |
“Мөрөн Агро” ХХК |
700.00 |
|
60 |
“Наму дэвжих” ХХК |
1.600.00 |
|
61 |
“Нарлаг хараа” ХХК |
750.00 |
|
62 |
“Нүүдэлчин агро ферм” ХХК |
1.000.00 |
|
63 |
“Оньсон тээг” ХХК |
500.00 |
|
64 |
“Органик хүнс трейд” ХХК |
200.00 |
|
65 |
“Өв сор хангай” ХХК |
700.00 |
|
66 |
“Өвөрбаян бүрд” ХХК |
400.00 |
|
67 |
“Өгөөдэй Ази”ХХК |
1.000.00 |
|
68 |
“Өндөр бадрах” ХХК |
100.00 |
|
69 |
“Өсөх буудай” ХХК |
900.00 |
|
70 |
“Пример инвестмент групп” ХХК |
900.00 |
|
71 |
Р.Мөнхцэцэг |
150.00 |
|
72 |
Р.Энхдэлгэр |
100.00 |
|
73 |
“Ричнес Инвестмент” ХХК |
850.00 |
|
74 |
“Рэд Стар клуб” ХХК |
800.00 |
|
75 |
“Сапфир стоун” ХХК |
1.200.00 |
|
76 |
“Саруул Хангай чөлөөт бүс” ХХК |
950.00 |
|
77 |
“Сингапур хэльт кейр” ХХК |
900.00 |
|
78 |
“Солар хасу” ХХК |
700.00 |
|
79 |
“Сонголон хайрхан” ХХК |
750.00 |
|
80 |
“Сондог” ХХК |
||
81 |
“Сэлши үүр” ХХК |
||
82 |
“Таятан фүүд” ХХК |
||
83 |
“Топкондитеэр” ХХК |
950.00 |
|
84 |
“Тунгалаг онги” ХХК |
345.00 |
|
85 |
“Тэнгэрийн соёмбо” ХХК |
600.00 |
|
86 |
“Тээвэр ачлал” ХХК |
1.400.00 |
|
87 |
“Улзын ундарга” ХХК |
200.00 |
|
88 |
“Уран Сэлэнгэ” ХХК |
300.00 |
|
89 |
Х.Хишигсүрэн |
100.00 |
|
90 |
“Хаганат” ХХК |
195.00 |
|
91 |
“Хангайн идээ” хоршоо |
63.00 |
|
92 |
“Хантай хайрхан” ХХК |
1.000.00 |
|
93 |
“Ханын энгэр” хоршоо |
132.00 |
|
94 |
“Хаппи Сити” групп |
400.00 |
|
95 |
“Хараат хайрхан уул” ХХК |
200.00 |
|
96 |
“Хас говь” ХХК |
950.00 |
|
97 |
“Хатан хармаг” ХХК |
200.00 |
|
98 |
“Хаш Хэм” ХХК |
900.00 |
|
99 |
“Хашдэ” ХХК |
400.00 |
|
100 |
“Хишиг Арвидах трейд” ХХК |
200.00 |
|
101 |
“Хишиг бүрэн” ХХК |
150.00 |
|
102 |
Хос Алтайн бүрд |
300.00 |
|
103 |
“Хос Богд агро” ХХК |
650.00 |
|
104 |
“Хос Болор талст” ХХК |
500.00 |
|
105 |
“Хос эрхэс” ХХК |
500.00 |
|
106 |
“Хүй толгой трейд” ХХК |
250.00 |
|
107 |
“Хүннү” ХХК |
950.00 |
|
108 |
“Хүнс сервис” ХХК |
500.00 |
|
109 |
Ц.Оюунчимэг |
200.00 |
|
110 |
“Цагийн эрч” ХХК |
950.00 |
|
111 |
“Цант Алтай” ХХК |
900.00 |
|
112 |
“Цаст Согоот” ХХК |
800.00 |
|
113 |
“ЦЕТ” ХХК |
850.00 |
|
114 |
“Цан стайл” ХХК |
750.00 |
|
115 |
Ч.Батчулуун |
22.00 |
|
116 |
Ч.Оюунтуяа |
250.00 |
|
117 |
“Чилагу” ХХК |
600.00 |
|
118 |
Ш.Ууганбаяр |
35.00 |
|
119 |
“Шинэ алхам классик” ХХК |
200.00 |
|
120 |
“Ширээт онон” ХХК |
1.000.00 |
|
121 |
“Эй Жэй Нью Тур” ХХК |
80.00 |
|
122 |
“Эм Эм Жи Капитал” ХХК |
1.000.00 |
|
123 |
“Эмийн үйлдвэр” ХХК |
1.200.00 |
|
124 |
“Эпато анарваан” ХХК |
1.200.00 |
|
125 |
“Эрдэнийн утсан хэлхээ” ХХК |
100.00 |
|
НИЙТ |
|||
САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ