Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
20°
Лхагва
2021-05-19
19°
Пүрэв
2021-05-20
12°
Баасан
2021-05-21
-1°
2021 оны 05 сарын 18, Мягмар
Усанд урссан 13 амь

Усанд урссан 13 амь

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2018-08-03 07:52:00

Ганцхан зуны дотор 13  хүүхдээ усанд алдчихлаа

Амралтын өдрүүдээр голын эрэг, тохой, булан бараадаж, тойрч суугаад хөзөр тоглож, согтууруулах ундаа ууцгаан, бага насны хүүхдүүд голын усанд харгалзах хүнгүй тоглож буй дүр зураг хаа сайгүй. Гай зовлон хэлж ирдэггүйн жамаар инээж хөхрөн орчноо мартсан тэрхэн зуурт бяцхан үр нь усанд урсаад явчихсан харамсалтай хэргүүд гарсаар байна.

Нийслэлд хамгийн сүүлд баяр наадмын өмнө голын эрэг дээр хөзөр тоглож байхад мөлхөж байгаа хүүхэд нь усанд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Хажууд нь  байгаа гэж бодсон үр нь голын усанд эндсэнийг харсан ээжийг төсөөлөхөөс ч өр өвдөм. Гэхдээ хэдхэн алхмын  цаана байсан үрээ харж хамгаалахгүй орхисон гэдэг хэтэрхий хариуцлагагүй хэрэг.

Усанд осолдсон хүүхдийн тоо жилд 10,20-оор тоологддог аж. Тухайлбал, 2016 онд 25, 2017 онд 16 хүүхэд усанд осолдон нас барсан гэх Цагдаагийн Ерөнхий газрын статистик бий. Энэ 2018 оны долдугаар сарын 24-ний байдлаар 13 хүүхэд усанд живж амиа алдсан байна.Тодруулбал,15 аймгийн 34 сум нийслэлийн таван дүүрэгт нийт 47 удаагийн усны осол гарч 56 хүн амиа алдсаны 13 нь хүүхэд. Бид ганцхан зуны дотор 13  хүүхдээ усанд алдчихлаа. Зуны амралт эхэлснээр бага насны хүүхдүүд осолд өртөх, голын усанд живж амь насаа алдах нь ихэссэн учраас иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас /ОБЕГ/ анхааруулаад буй.Тэгсэн ч эцэг, эхийн хариуцлагагүй байдал хэнэггүйн монгол зангаараа хүүхдүүдээ гол усанд тоглуулсаар л.


                                                  

                                                   Дайн дажингүй энх цагт хүүхдүүдээ усанд алдахгүй байхсан

Өвдөг, шилбээр татах байтугай, эз нь таарвал шагайгаар татсан ус ч хүний аминд халтай гэж хөгшид ярьцгаадаг. Том хүн битгий хэл юу ч мэдэхгүй мөлхөө жаалаа усанд үйж алдсан харамсалтай хэргийг нийтлэлийн хамгийн эхэнд дурдсан. Хэн хэн нь хаана хаанаа хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг дараах тохиолдлууд батлаад өгнө. Тухайлбал:

​​​​​​​Хүүхдүүд усанд тоглох гэж л ордог. Харин тоглох гэж ороод эргэж ирдэг нь цөөхөн. Зуны амралт дуустал 28 хоногийн хугацаа үлдсэн. Энэ хугацаанд дахиад ийм олон хүүхдүүдээ энх цагт алдахгүйн тулд өнөөдрөөс эхлэн бид үүрэг хариуцлагаа ухамсарлан, хараа хяналтаа чангатгаж, сайжруулцгаах хэрэгтэй байна. Дайн дажингүй энх цагт хүүхдүүдээ усанд алдахгүй  байхсан даа.


ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

Э.Бурам


Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2018-08-03 07:52:00

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

sowegaland
nike casual shoes mens all black billig all pink nike free 3.0 v2 womens shoes dickies short sleeve work shirt navy blue philadelphia flyers knit hat nike elastico superfly malaysia kl jason witten signed sowegaland http://www.sowegaland.com/
2021-05-15 11:56:16 - 110.86.173.103
Oh, I was researching the topic for a while, and this informative article helped me a whole lot. I am so happy to get everything I was searching for in this article. I have previously read the post here http://bayweddings.com/__media__/js/netsoltrademark.php?d=https://fr.easyvpnservice.com/blog/alternatives-cpasbien-le-site-de-torrent/, however, your article is deeper regarding the understanding of the topic field. Thank you so much for this particular earth research!
Oh, I was researching the topic for a while, and this informative article helped me a whole lot. I am so happy to get everything I was searching for in this article. I have previously read the post here http://bayweddings.com/__media__/js/netsoltrademark.php?d=https://fr.easyvpnservice.com/blog/alternatives-cpasbien-le-site-de-torrent/, however, your article is deeper regarding the understanding of the topic field. Thank you so much for this particular earth research!
2021-02-27 09:52:25 - 79.137.15.162