Дуучин Г.Уянгадарь охин "Sweet School" нэртэй уран бүтээлээ гаргажээ
"Open mic”-ийн тайзнаа “Би бол туйлын туяа уйтгартай амьдралд чинь өнгө нэмнэ, Зүрх сэтгэлийг чинь урж тастана” хэмээн дуулж амжилтын замналаа эхлүүлсэн "Egga” хамтлагийн дуучин Г.Уянгадарь охин хичээлийн шинэ жилийг тохиолдуулан шинэхэн Sweet School нэртэй уран бүтээлээ гаргажээ.
ВИДЕО:
Энэхүү уран бүтээлдээ сургуулийн тухай хөнгөн хэмнэлтэй дуугаа наймдугаар сарын 31-ны өдөр өөрийн youtube хуудасаараа дамжуулан олны хүртээл болгоод буй.
Тэрбээр долоон настайгаасаа эхлэн ардын дууг цээл сайхан дуулж, өгүүллэг чадамгай уншиж эхэлсэн бөгөөд хөгжим тоглож чаддаг байна. Мөн реппер Desant-ийн "Тоонот" студитэй хамтран дуу гаргаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ