ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Эрүүл мэндийн яамнаас папиллома вирусийн эсрэг дархлаажуулалттай холбогдуулан мэдээлэл өгч байна.

Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү: Папиллома вирусийн эсрэг вакциныг товлолт вакцинд оруулсан. Дэлхийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдаргүй улс болсноо зарлаж байхад манай улс энэ хавдраар Азидаа тэргүүлж байна. Хүний  папиллома вирусийн эсрэг вакцин дан ганц умайн хүзүүний хорт хавдраас хамгаалдаггүй. Үүнээс гадна бэлгийн үү ургацаг, шодойн хавдар, амны хавдар зэргээс хамгаалдаг.  

2023 оны аравдугаар сараас дархлаажуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хуульд гепапит А вирусийн эсрэг болон паппилома вирусийн эсрэг вакциныг товлолт дархлаажуулалтад оруулсан. 

Монгол Улсад жил бүр 300 гаруй эхийг хавдраар алдаад нийт 7000 хүнээ алдаж байна. Гэтэл вакциныг эсэргүүцээд байгаа хүн вакцины талаар ямар мэдлэгтэй хүн юм бэ, Ямар судалгаа хийсэн юм. Уучлаарай. Мунхаг хүний ярьсанд итгээд байж болохгүй. Вакцин нэг л механизмаар л явдаг.  

2012 онд ЭМЯ, төр энэ хүмүүст ялагдаад энэ вакциныг зогсоосон. Гэтэл энэ хугацаанд хэдэн мянган эмэгтэй умайн хүзүүн хорт хавдраар эсвэл умайн хүзүүний урьдал өвчлөлөөр өвдөхгүй байх боломжтой байсан. Тийм учраас иргэд шинжлэх ухааны үндэслэлттэй мэдээлэлд итгэхийг хүсэж байна. 

Зарим төрлийн вирус хорт хавдар үүсгэх чадвартай байдаг. Тэр дундаа паппилома вирус 200 гаруй шинж тэмдэгтэй. 50 хувь нь  бэлгийн замаар дамждаг. Энэ вирусийг авлаа гэхэд шинж тэмдэг илэрдэггүй. Ам залгиур, шулуун гэдэс, амьсгалын эрхтэн тогтолцооны эрхтэнд хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн вирус судлаачид эрдэмтэд тогтоочихсон. Манай улсад нийт хавдраар өдөрт 14 хүн нас барж байна. Зарим хавдраас сэргийлж болдог. Дэлхийд хорт хавдраас хамгаалдаг хоёр л вакцин байдаг. Үүнд элэгний хорт хавдрын эсрэг гепатит В вирусийн вакцин, папиллома вирусийн эсрэг вакцин юм.  

Манай улсад вакцин хийж эхэлснээс хойш зарим өвчлөлийг бүрэн дарж чадсан. Жишээ нь халдварт саа байна. Энэ халдвараар өвчилбөл насан туршдаа саажилттай болох, эндэх эрсдэлтэй. Тийм учраас вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд эрсдэлээс сэргийлэх боломжтой.

Мөн үнэн зөв мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авахыг иргэддээ урилаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ