"Соёлын өвийн бүтээлч үйлдвэрлэл” хурал болно
Арваннэгдүгээр сарын 19-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт: “Новотел” зочид буудалд: 21 аймагт хэрэгжүүлж буй хүүхдийн төлөө ажлуудыг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүүхдийн сангаас ЗГХЭГ-тай хамтран зохион байгуулна. Утас: 9911-2652.
10:00 цагт: Үндэсний төв номын сангийн хурлын танхимд: "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Соёлын өв ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” хурал болно. Утас: 8898-3838, 9990-5352.
10:30 цагт: Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллана. Утас: 9499-9598.
“ЗМ”-ний мэдээллийн төвд (Утас: 9979-0206, 8019-0070):
11:00 цагт: Эко авто машин импортлогчдын холбоо, Авто худалдаа, машины бизнес эрхлэгчдийн холбооноос нийслэлд улсын дугаар олгохыг хязгаарлаж буйг эсэргүүцэж мэдээлэл хийнэ
11:30 цагт: “Монголын жорлонгийн ууган” холбоо ТББ-аас Дэлхийн жорлонгийн өдөрт зориулан “Жорлон бол эрүүл амьдралын эхлэл” сэдвээр мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ