Нийслэлд хуучин орон сууцны үнэ өмнөх оноос 17.4 хувиар өсжээ

Улаанбаатар хотод шинэ орон сууцны метр квадратын дундаж үнэ 4,48 сая төгрөг байна. Түүнчлэн, хуучин орон сууцны метр квадратын дундаж үнэ 4.49 сая төгрөг байгаа аж.

Орон сууцны үнийн индекс 2025 оны гуравдугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна.

Насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Тус хорооны танилцуулсан мэдээллээс харвал Сүхбаатар дүүрэгт шинэ болон хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр үнэтэй байна. Гэхдээ тус дүүрэгт баригдсан шинэ орон сууцууд хуучнаасаа метр квадрат тутамд 200 мянган төгрөгөөр хямд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ