Н.Учрал: 1072 хувьцааны ногдол ашгийг МАРГААШНААС иргэдийн дансанд шилжүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн (2025.04.09) хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. 

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ""Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн 1072 хувьцааг 895.255 иргэн үнэ төлбөргүйгээр анх эзэмшсэн. Одоогийн байдлаар 26.4 хувийг нь Монгол Улсын иргэд эзэмшиж байна. 

Өнгөрсөн хугацаанд 26.4 хувийг хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг байдлаар хуваарилсаар ирсэн. Энэ хүрээнд 2024 оны ногдол ашгаас хоёр удаа иргэдэд хуваарилсан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 750 тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэн, аж ахуйн нэгжид хуваарилжээ. 2024 оны ногдол ашгийн сүүлийн хэсэг буюу 93.499 төгрөгийг иргэдийн дансанд маргаашнаас эхлэн шилжүүлж эхэлнэ" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ