ХУДАЛДААНЫ ДАЙН улам ширүүсэв

Өнөөдрөөс эхлэн БНХАУ-ын гаалийн байгууллагууд АНУ-аас Хятад улсад экспортолж буй бүх төрлийн бараанд 84 хувийн татварыг ногдуулж эхлэх бол АНУ-ын орон нутгийн цагаар мөн 10-ны өдрөөс эхлэн (Азийн орнуудад өнөөдөр үдэш орой) АНУ-ын гаалийн байгууллага
Хятад улсаас АНУ-д импортолж байгаа бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэлнэ.
4-р сарын 8-ны өдөр (АНУ-д өчигдөр) АНУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан Зарилгаар энэхүү татварыг 90-125 хүртэл хувь болгон нэмэгдүүлэхээр тогтсон!
Европын Холбооны зүгээс АНУ-ын зүгээс тогтоосон нэмэлт татварын хариу болгон 4-р сарын 15-ны Мягмар гаригаас эхлэн эхний ээлжийн бүлэг бараанд 25 хувийн татвар, 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн дараагийн бүлэг бараанд 25 хувийн нэмэлт татварыг тогтоохоор шийдвэрлэсэн!
Европын олон улс орнууд АНУ-ын тогтоосон 20-30 хүртэл хувийн импортын татварт өртсөн.
Нэмэгдүүлэн тогтоож буй эдгээр өндөр татварын сөрөг үр дагавар 5-р сараас эхлэн улам бүр нэмэгдэх, улс орнуудын эдийн засаг, инфляцид мэдрэгдэж эхлэх бололтой!
Жич: Хятад улс өнгөрсөн 2024 онд нийт $400.0 орчим тэрбум ам долларын түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг АНУ-д экспортолж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ