Хоёрдугаар эмнэлэгт эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог төлбөргүй хийж байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 19-нд дэлхий даяар “Элэг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг угтан Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг-ийн Хавдрын төвд энэ сарын 14-17-ны өдрүүдэд 13:00–16:00 цагийн хооронд элэгний өвчлөл болон хавдрын эрт илрүүлэг, оношилгооны үзлэгүүд үнэ төлбөргүй хийж байна.
Үзлэг, оношилгоонд дараах чиглэлээр мэргэжлийн эмч нар ажиллана.
- Хэт авиан (ЭХО) шинжилгээ – Дүрс оношилгооны эмч
- Хоол боловсруулах, дотрын эмчийн үзлэг
- Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмчийн үзлэг
- Ангиографийн эмчийн үзлэг
- Хоол зүйчийн зөвлөгөө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ