The MongolZ шигшээ шатны эрхийн төлөө өнөөдөр Falcons-той тоглоно

#CS2 Бразилын FURIA-г хожиж 2-2 амжилттай боллоо.

$1,250,000 (4.37 тэрбум төгрөг) шагналын сантай CS2-ын "PGL Bucharest 2025" тэмцээн Румын Улсын нийслэл Бухарест хотод үргэлжилж байна.

Valve дэлхийн чансаанд эзэлж буй байраар уригдсан Монголын "The MongolZ" баг өнгөрсөн шөнө хасагдах шатанд Бразилын "FURIA" багийг 2-0 (Mirage 13-9, Nuke 13-11) харьцаагаар хожлоо.

Тоглолтын эхний Mirage талбарт Банзрагчийн "910" Өсөхбаяр 85.5 ADR, 1.4 Rating-тэйгээр багаа тэргүүлсэн бол бол сүүлийн Nuke талбарт Батболдын "mzinho" Аюуш 104.0 ADR, 1.69 Rating-тэй бусдыгаа хошуучилжээ.

Хоёр баг хамгийн сүүлд "Esports World Cup 2024" тэмцээний үеэр таарч Габриел "FalleN" Толеду ахлагчтай баг хожиж байв.

Ийнхүү хоёр хожил, хоёр хожигдолтой болсон The MongolZ өнөөдөр 21:00 цагаас шигшээ шатны эрхийн төлөө "Team Falcons"-той тоглохоор болов.

Баянбатын "maaRaa" Эрдэнэдалайгийн удирдсан залуус Falcons-ын гол цөмийг бүрдүүлж буй тоглогчидтой HEROIC багт байхад нь "Perfect World Shanghai Major 2024" тэмцээний үеэр тоглож 2-1 харьцаагаар хожиж байв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ