Ч.Сайнжаргал дэлхийн сурагчдын спортын их наадмаас мөнгөн медаль хүртжээ

Жүдо бөхийн өсвөр үеийн “SF U15 Gymnasiade Zlatibor 2025” дэлхийн сургуулийн 15 хүртэлх насны сурагчдын спортын III их наадам болж өндөрлөлөө. Тус наадмын жүдо бөхийн 36 кг-ын жинд “Хүлэг” клубийн тамирчин Ч.Сайнжаргал мөнгөн медаль хүртжээ. Мөн хөвгүүдийн 42 кг-ын жинд М.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн 55 кг-ын жинд барилдсан А.Түвшинбаяр шагналт 7-р байр эзэлж амжилттай оролцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ