"Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025" болно

Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

9:00 цагт: “Төмөр замчдын хөдөлмөрийн форум-2025” Блью Скайд болно.

9:00 цагт: "Газрын эрх зүйд тулгамдаж буй асуудал"  хэлэлцүүлэг Блью Скайд болно. Холбогдох утас: 99074774

 

9:30 цагт: “Steamex 2025” хэлэлцүүлэг, үзэсгэлэн Зайсан Хилл цогцолборт болно.

11:00 цагт: ХӨСҮТ-ийн зааланд томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

12:00 цагт: "Уран хас" пянзны нээлтийн тухай хэвлэлийн хурал УДБЭТ-д болно.

13:00 цагт: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.

18:00 цагт: JCI-ийн салбар Хөвсгөл аймаг дахь “Ид шидийн орны 30 хүүхдэд дээд боловсрол олгох, шилдэг боловсон хүчин бэлтгэх зорилготой “Beyond Tomorrow” төслийн нээлт болно. Холбогдох утас: 97178888

-“Нүүдэлчдийн хэмнэл хэл хуур мину” түр үзэсгэлэн Монголын үндэсний музейд гарч байна.

 

Орон нутагт:

-Завхан аймгийн Улиастай суманд "24/3 Шүдээ зөв угаа-2025" өдөрлөг болно.

-Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.

-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна.

-Дорнод аймагт Хүүхдийн спортын наадмын хүрээнд 5х5 сагсан бөмбөгийн тэмцээн үргэлжилж байна.

 

Хилийн чанадад:

-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-нийг хүртэл гарч байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ