ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томилжээ

Өнөөдөр хуулийн байгууллагуудын хүрээнд хэд хэдэн томилгоонууд хийгдэж байна.
Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн тушаалаар ДХИС-ийн захирал, бригадын генерал П.Батбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний орондцагдаагийн хурандаа О.Зоригтыг томилжээ.
О.Зоригтын хувьд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх бөгөөд ХЗДХЯ-ны ОХУ дахь байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны даргаар, 2020 оноос ДХИС-ийн Дэд захирлаар ажиллаж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ