Үндэсний хиймэл оюуны кампанит ажлын нээлт болно

 Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

10:00 цагт: НИТХ-ын ээлжит III хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно.

10:00 цагт: МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос эрчим хүчний салбарт үүсээд буй асуудлын талаар МҮЭ-ийн байранд мэдээлэл өгнө.

11:00 цагт: УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачилга, 100 мянган иргэний саналыг дэмжиж хуулийн төсөл санаачлах асуудлаар Төрийн ордонд мэдээлнэ.

12:00 цагт: Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

 

14:00 цагт: Үндэсний хиймэл оюуны кампанит ажлын нээлт Улаанбаатар зочид буудалд болно.

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

-Дэлхийн урлагийн өдөр тохиож байна.

-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

 

Орон нутагт:

-Дархан-Уул аймагт “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн энэ сарын 14,15-нд болно.

 

 Хилийн чанадад:

 

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ