Өсвөрийн шатарчдын 2025 оны УАШТ-д 6 настай Б.Энхмэнд охин түрүүлжээ

Өсвөрийн шатарчдын тэмцээн 2025 оны гуравдугаар сарын 14-16-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдон 70 гаруй тамирчин оролцсон. Охидын 6 хүртэлх насны ангилалд Завхан аймгийн Улиастайн сумын 2-р цэцэрлэгийн суралцагч Б.Энхмэнд 11 өрөг тоглож Улсын аварга шатарчин болжээ. Ийнхүү Завхан аймгаас 63 жилийн дараа шатрын спортын улсын аварга төрлөө. “Шинэ эхлэл” клубт суралцдаг Б.Энхмэнд өвөөтэйгөө шатар их нүүдэг аж. Цаашид амжилтаа улам илүү ахиулж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн хэмжээнд гаргах мөрөөдөлтэй гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ