Самбо бөхийн өсвөрийн Ази тивийн аваргатай боллоо

Узбекистан улсын Ташкент хотноо самбо бөхийн 2025 оны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-20-ны өдрүүдэд боллоо. Уг тэмцээнд оролцсон Монголын баг алт, хүрэл медалийг авлаа. Хөвгүүдийн 53 кг-ын жинд Г.Доржсүрэн тивийн аварга болсон бол 98 кг-ын жинд А.Сумъяабазар хүрэл медаль хүртжээ. Өсвөрийн ази тивийн аварга болсон Г.Доржсүрэн Дархан-Уул аймгийн дунд сургуулийн сурагч байна.

Монголын самбо бөхийн 2025 оны олон улсын тэмцээнийг өсвөрийн баг тамирчид амжилттай эхлүүлж, Ази аварга шалгаруулах тэмцээнээс хос медальтай ирлээ. Тэр дундаа тивдээ хүчтэй өрсөлдөөнийг үзүүлсэн Г.Доржсүрэн өсвөрийн Ази тивийн аварга боллоо. 

Самбо бөхийн өсвөрийн Ази тивийн аваргатай боллоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ