Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Өнөөдөр болох үйл явдлын тойм:
9:00 цагт: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Оюу толгой ХХК зэрэг салбартаа тэргүүлэгч компаниуд ХАБЭА-н сайн туршлагаа хуваалцах уулзалт хэлэлцүүлэг Холидей Инн-д болно.
9:30 цагт: Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Үнэлгээний холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болно.
10:30 цагт: Хавдрын элэг шилжүүлэн суулгах багийнхан ХСҮТ-д хэвлэлийн хурал хийнэ.
-“Vinyl & Music” пянз хөгжмийн өдөрлөг, нээлттэй худалдааны эвент Улаанбаатар галерейд болно.
-Засгийн газар ээлжит бусаар хуралдана.
-"Олон улсын хөшөө дурсгал, дурсгалт газруудын өдөр" тохиож байна.
- “Mongolia Mining-2025- үзэсгэлэн Буянт-Ухаа ордонд үргэлжилж байна.
-Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
-“Хөх нар” Монгол орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-ныг дуустал гарна.
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ