НӨАТ-ын тохирлын дараа И-баримт апп эвдэрч, хэзээ засварлагдах нь тодорхойгүйд хүрэв

НӨАТ-ын баримтыг бүртгэж, тохирлын азтан шалгаруулдаг Ebarimt аппликэйшн рүү өчигдрөөс /04.16/ хойш нэвтрэх боломжгүй болсон.

Тус системийн өгөгдлийн санд гэмтэл гарсантай холбоотойгоор Ebarimt аппликэйшн болон Ebarimt.mn сайтаар дамжуулан Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй болсон байна.

Иймд "даатгуулагч иргэн та E-Mongolia аппликэйшнээр дамжуулан ЭМД-ын шимтгэлээ төлнө үү. “Ebarimt” системийн үйл ажиллагаа хэвийн болсон даруйд эргэн мэдэгдэх болно" гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэв.

Харин Татварын нэгдсэн лавлахаас тус апп-д яагаад нэвтэрч болохгүй байгааг тодруулахад "Гэмтэл гарсан тул засвар хийгдэж байгаа. Хэзээ хэвийн болох нь тодорхойгүй байна" хэмээлээ.

Нэмэлт: НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг өчигдөр улс орон даяар шууд явагдсан билээ. Энэ удаагийн тохиролд 2025 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47 027 161 баримт хамрагдсанаас: 8 орон таарсан 1 7 орон таарсан 5 6 орон таарсан 41 5 орон таарсан 408 4 орон таарсан 4213 3 орон таарсан 41998 баримт тохиролд таарч азтан болсон ч иргэд өөрсдийгөө азтан болсон эсэхийг аппликэйшн хэвийн болох хүртэл мэдэх боломжгүй болоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.90.54)
    Хурдан засаарай залуучууд аа
    2025 оны 04 сарын 18 | Хариулах
  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.88.87)
    ЭЭЭЭ АЯГҮЙ БОЛ ЯГ ЭНЭ ҮЕЭР НЬ БИ 10,000,000-ИЙГ ХОЖСОН БАЙХДАА ХАЛЦГАЙ ГЭЖ ХАХАХА
    2025 оны 04 сарын 18 | Хариулах