Боксчид Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөнө
Их Британи улсын Шейфилд хотод боксын Дэлхийн цомын тэмцээн 2024 оны арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-нд болно. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Д.Отгондалай, О.Батхүү нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөнө.
Эрэгтэй тамирчид:
51 кг-ын жинд - А.Баттулга
57 кг-ын жинд - Х.Билгүүнсайхан, Д.Ганболд
63.5 кг-ын жинд - Т.Энхтөр
71 кг-д жинд - Б.Мишээлт
Эмэгтэй тамирчид:
50 кг-ын жинд - Л.Алтанцэцэг
54 кг-ын жинд - О.Есүгэн
57 кг-ын жинд - Э.Мичидмаа
60 кг-ын жинд - М.Намуун нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.
Энэ тэмцээний араас дэлхийн чансааг шинэчлэн гаргах ба дэлхийн цомын гурван тэмцээний нэг нь Монгол Улсад болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ