Волейболын “Бүх оддын тоглолт” ирэх сарын 1-нд болно

Монголын волейболын холбооны дээд лигийн нэгдүгээр тойргийн тоглолт үргэлжилж байна. Энэ жилийн лигт эрэгтэй долоо, эмэгтэй есөн баг өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар багууд 4-6 тоглолт хийжээ. Тэгвэл Монголын волейболын холбооноос Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын “Бүх оддын тоглолт”-ын товыг албан ёсоор зарлав. Тодруулбал, ирэх сарын 1-нд “Степп Арена”-д “Бүх оддын тоглолт” болох бөгөөд тасалбар өнөөдрөөс худалдаанд гарчээ. Тасалбарын үнэ 40-150 мянган төгрөгийн үнэтэй аж. Харин энэ сарын 17-ны дотор амжиж авбал 30 хувийн хямдралтай байх нь. “Бүх оддын тоглолт” нь волейболын шилдгүүд нэгэн үдэш цуглан ур чадвараа сорьж аваргаа тодруулах волейбол сонирхогч, хөгжөөн дэмжигчдийн баярын өдөр билээ. Энэхүү тоглолтод оролцох шилдэг тоглогчдыг тодруулах санал асуулга үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 22-нд хаах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ