Улаанбаатарт 2 хэм дулаан байна

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27…-32 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…+8 градус, бусад нутгаар -3…+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ