Монгол банк 87 сая ам.долларыг 3413 төгрөгөөр зах зээлд нийлүүллээ
Монгол банкнаас долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулдаг. Тэгвэл өчигдөр /2024.11.19/-ний өдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 87 сая ам.долларыг 3413 төгрөгөөр нийлүүлжээ.
Энэхүү дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог бөгөөд харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ