Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оман Улсад айлчилна

Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант Улсад энэ сарын 18-20-нд албан ёсны айлчлал хийнэ.

 

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, тус улсын Сайд нарын зөвлөлийн асуудал эрхэлсэн Шадар сайд, Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтыг дэмжих сайд болон Оманы хөрөнгө оруулалтын газрын удирдлагатай тус тус уулзалт хийхээр төлөвлөж байна. Уулзалт, яриа хэлэлцээний үеэр сүүлийн жилд эрчимжиж буй хоёр улсын харилцааны эрчийг хадгалах, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.

 

Энэхүү айлчлал нь Оманы Гадаад хэргийн сайдын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлалын хариу айлчлал бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд тус улсад 30 орчим жилийн дараа хэрэгжиж байгаа гэдгээрээ онцлог юм. Монгол Улс, Оманы Султант Улстай 1992 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон гэж ГХЯ-наас мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.131.240.138)
    Ямарч ашиггүй Татвар төлөгчдийн мөнгө төлж зугаалдгаа болио. Нэг ажилтан л явуулна биз
    2025 оны 02 сарын 18 | Хариулах

НӨАТ-ын сугалаа болно
Уржигдар 08 цаг 14 мин

НӨАТ-ын сугалаа болно
Уржигдар 08 цаг 14 мин