Өгий нуурт автомашинтайгаа живсэн иргэнийг татан гаргажээ

Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн "Мэргэн шанаа" гэдэг газар иргэн Э суудлын автомашинтай нуурын мөсөн дээр зорчиж яваад цөмөрсөн тухай дуудлагыг 21:05 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-гийн эзэмшлийн “Hilux” загварын автомашин эргээс 150 метрийн зайд нуурын ус цөмөрч живсэн байсныг татан гаргасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ