Найз охиноо хүчирхийлсэн гэх эрэгтэйн хэргийг хар тамхитай тэмцэх газарт шилжүүлжээ

Энэ оны нэгдүгээр сард найз залуудаа зодуулж, бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд хүчирхийлэлд өртсөн талаараа хохирогч эмэгтэй цахимд мэдээлсэн байдаг.
Тэгвэл уг хэрэгт холбогдон шалгагдаж буй Ж-ийн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлжээ. Тэрбээр хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогджээ.
Хэргийг эргэн сануулахад, цагдаагийн байгууллагад 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Ж-д 2024 оны арвдугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ