Багануурт шалтгаан тодорхойгүй хордлогод зургаан хүн өртөж, хоёр нь нас баржээ

Багануурын уурхайн хоёр ажилтан эмнэлэгт хүргэгдэж, нэг нь нас барсан талаар бид өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн.
Метилийн спиртэд хордсон байж болзошгүй нас баралт бүртгэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас дараах анхааруулгыг гаргав.
Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж, 2 хүн нас барсан байна. Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй бөгөөд өртсөн дөрвөн хүнээс нэг хүн Багануур дүүргийн ЭМТ-ийн сэхээнд, гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Багануур дүүрэг хамтран эрсдэлийн үнэлгээ хийхэд ДУНД зэргийн эрсдэлтэй гарсан. Нийслэлийн Эрүүл мэндийн хяналтын газраас таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Иймд иргэд олон нийтийг архи тамхи зэрэг хорт зуршлуудаас зайлсхийхийг анхааруулж байна. Учир нь архи, спиртэд хордож нас барсан тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн буюу 2020 онд 650 тохиолдол байсан бол 2022 онд 1071 болж нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ