НӨАТ-ын сугалаа болно

Өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт: Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа танилцуулах үйл ажиллагаа “Улаанбаатар галерей”-н “Гранд” танхимд болно.

11:30 цагт: Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбооноос Монголд морин тойруулга, ойрын зайн морин уралдаан, мэргэжлийн морин спортыг хөгжүүлэх зорилгоор анхны ойрын зайн 1700 м хурдан морины уралдааныг зохион байгуулах талаар “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

-Оманы Султант улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант улсад 2025 оны хоёрдугаар сарын 18-20-нд айлчилж байна. 

-Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг, тосон будгийн урлагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон зураач Х.Ууганбаярын “Үүлэн дээрх мөр” бие даасан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. 

-НӨАТ-ын сугалаа болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

НӨАТ-ын сугалаа болно
Уржигдар 08 цаг 14 мин

НӨАТ-ын сугалаа болно
Уржигдар 08 цаг 14 мин